Би албан тушаалтай зууралдахгүй
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы гэр бүлийн хүн эцэг эхтэйгээ уулзахаар ХӨСҮТ-д уулзахаар орсон явдалд тайлбар өглөө.
Шадар сайд С.Амарсайхан:
“Манай хадам ээж аав болох 80 гаруй насны хоёр хөгшин халдвар авсан. Хаанаас авсан нь мэдэгдэхгүй байна. Манай гэр бүлийн хүн тэнд очиж өөрөө уулзсан учраас дам хавьтагч болсон. Тиймээс хоёр долоо хоног тусгаарлагдсан. Одоо ч тусгаарлагдаад байж байна. Манай эхнэр аавындаа очсоноос хойш би эхнэртэйгээ 10-аад хоног уулзаагүй явна” гэлээ.
Тэрбээр “Улаан бүс рүү орсон хүн 14 хоног тусгаарлагдах ёстой. Зарим хэвлэлийнхэн орж сурвалжилга хийж болно. Ороод гарсан бол 14 хоног тусгаарлагдана” гэв.
Түүнчлэн сайд “Би албан тушаалтай зууралдаад байхгүй. Зууралдах шаардлагагүй. Хууль журмын хүрээнд шийдвэрлэх асуудал. Би өөрийгөө цар тахалтай тэмцэж байна гэж ойлгож байна. Бид биетэйгээ тэмцэлдэхгүй. Хэн ч байсан дүрэм журмаа мөрдөөд явна. Энэ бүхнийг 80 гарсан хөгшчүүл дээрээ мэдрээд явж байна. Хэн ч гэсэн өвчтэй эцэг эхтэйгээ очиж уулзана. Айлын охин, гэргий, ямар үүргийг бидний ард зохицуулж байдаг, тийм л үүргийг эхнэр маань үүрээд өөрөө эрсдэлд ороод явж байна.
Энэ өвчин хамгийн хүнд тусаж байгаа нь ахмад настнууд байна. Бид өчигдөр УОК-оор 65-аас дээш насныхныг болж өгвөл гадуур битгий яваарай гэж зөвлөсөн” гэлээ.
“Гуравдугаар сарын 1-нээс эхлээд улаан бүсэд орсон иргэд 14 хоног тусгаарлагдана гэсэн журам хэрэгжээд явж байна. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн хувьд эмч ажилчдыг нууц задрууллаа гэж нэг нэгээр нь дуудаж уулзсан юм байхгүй.” гэлээ.