Microsoft компани АНУ-ын армид 120 мянган HoloLens нийлүүлэхээр боллоо
Microsoft компани АНУ-ын армид 120 мянган ширхэг HoloLens-д суурилсан headset нийлүүлэхээр гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд компани Засгийн газраас 10 жилийн 21.88 тэрбум ам.долларыг авах аж.
Хоёр тал 2018 оноос хамтран ажиллаж байгаа ба цэргүүд өнгөрсөн хоёр жилийн турш IVAS (Integrated Visual Augmentation System) headset төхөөрөмжийг туршиж байгаа юм.
Энэхүү төхөөрөмж нь өндөр нарийвчлалтай шөнийн дуран, дулаан мэдрэгч болон хөдөлгөөн мэдрэгчийг хослуулан дэлгэц дээр харуулах чадвартай аж.
Түүнчлэн уг төхөөрөмжийн ачаар “Өргөтгөсөн бодит байдал буюу augmented reality” орчинд техник, машин жолоодоход цэргүүдийг сургаж буй ба зарим автомат жолоодлогыг удирддаг байна.