Хогоо ангилдаг сөх
Хог хаягдлын тухай хууль, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам болон Нийслэлийн Засаг даргын “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх тухай” захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор 13,200,000 төгрөгний шагналын сан бүхий “Хогоо ангилах хөдөлгөөн” буюу “Хогоо ангилдаг СӨХ” болзолт уралдааныг нийслэлийн 9 дүүргийн СӨХ-үүдийн дунд зохион байгуулсан.