ДОТООД АУДИТ-2020
Монгол Улсын Сангийн яам, нийслэлийн Дотоод аудитын газар, дүүргүүдийн дотоод аудитын албадын “Дотоод аудит-2020” уламжлалт спортын нөхөрсөг тэмцээнийг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгууллаа. Энэхүү тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн Дотоод аудитын газар 92.5 хувийн ирцтэйгээр идэвхтэй оролцлоо. Тэмцээнд нийслэлийн Дотоод аудитын газар сагсан бөмбөгийн тэмцээнд 2 дугаар, гар бөмбөг, дартсын төрөлд тус бүр 3 дугаар байр эзэллээ. Тэмцээний нийлбэр дүнгээр Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар 1 дүгээр, нийслэлийн Дотоод аудитын газар 2 дугаар байр, Баянзүрх, Сүхбаатар, Багануур дүүргийн дотоод аудитын албадын хамтарсан баг 3 дугаар байр тус тус эзэлсэн. амжилтыг үзүүллээ.
Нийслэлийн Дотоод аудитын газраас гар бөмбөгийн төрөлд Б.Мөнгөнцэцэг, Ж.Сайханбаяр, Б.Сэргэлэн, С.Цолмон, Л.Батзориг, З.Рэнцэнханд, сагсан бөмбөгийн төрөлд Ж.Сайханбаяр, Л.Батзориг, Б.Мөнгөнцэцэг, Т.Туяа, Б.Мягмаржав, З.Рэнцэнханд, Б.Сэргэлэн, дартсын төрөлд Ч.Одгэрэл, Ж.Сайханбаяр, Б.Тэмүүжин, О.Баярмагнай, Г.Хулан нарын тамирчид амжилттай оролцсон. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид болон хөгжөөн дэмжигч нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.