Monday, December 23, 2024
Нийслэл, дотоод аудит

Цуйванд дурлагсад цуглараарай

Монгол үндэсний хоол юу вэ? гэвэл чанасан мах, бууз, хуушуур, банш, цуйван гэж хариулах хүмүүс олон байдаг. Хүмүүс дуртай хоолоо л нэрлэж байгаа хэрэг л дээ. Цуйван манай үндэсний хоол биш ч гэлээ бидний өдөр болгон идсэн ч уйдахааргүй, дуртай хоол яахын аргагүй мөн. Цуйванг олон ч янзаар хийдэг болсон байна. Гахайн махтай, тахиан махтай, лаазалсан махтай, нарийн нимгэн гурилтай, хавтгай дөрвөлжин гурилтай, шөлөнд жигнэсэн гурилтай, жигнүүрт жигнэсэн гурилтай, хайрсан гурилтай гээд цуйван хийх аргыг Монголчууд хөгжүүлээд байх шиг байна шүү.

Ялангуяа эрчүүд маань цуйванд их дуртай. Цуйван гоё сэгсэрдэг эхнэртэй эрчүүд азтай шүү гээд тоглоом хийх нь ч бий. Тэгвэл цуйванд дуртай бүх хүмүүстээ зориулж “Улаанбаатар гурил” ХХК болон Цуйванд дурлагсдын групп хамтран I LOVE TSUIVAN уралдаанаа зарлаад байгаа билээ. Оролцоогүй яваа цуйванд дурлагсад маань амжаад оролцоорой.

Уралдааны шагналын сан.

  • Гурилын бүтэн жилийн хэрэглээ  – 1 хүн
  • Хагас жилийн гурилын хэрэглээ – 1 хүн
  • Little sheep 50,000₮ эрхийн бичиг – 1 хүн
  • KFC 50,000₮ эрхийн бичиг – 1 хүн
  • Pizza hut 50,000₮ эрхийн бичиг – 1 хүн
  • TOK TOK 50,000₮ эрхийн бичиг – 1 хүн

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

  • Зураг авахдаа Улаанбаатар гурилын зургийг оруулж аваарай.
  • Зургаараа пост хийхдээ #ILOVETSUIVAN хаштаг оруулна.
  • Фэйсбүүкийн профайлаа I LOVE TSUIVAN фрэмтэй болгоорой.

Уралдааны азтаныг 4-р сарын 5-ны өдөр 17:00 цагт рандомоор шалгаруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-1919 9510-2120

https://www.facebook.com/photo?fbid=923626288391453&set=gm.1081073369053385