Газар хөдлөлтийн аюулаас урьдчилсан сэргийлэх

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд иргэдэд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл, учруулах хор хөнөөлийн талаар таниулах, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, гамшиг тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг аврах, хамгаалах талаар сууц өмчлөгчдийн холбоодын 56 ажилтан, албан хаагчдад цахим сургалтыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ мэдээлэл хүргэж сурталчлан таниуллаа.