“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023”
Төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023” нээлттэй өдөрлөг 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөсөн өргөө “Степпе Арена”-ын гадна талбайд.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Бүтээгч Хан-Уулчууд” уриан дор зохион байгуулагдана.
Эко дүүргийн баялаг бүтээгчдийг дэмжих, нийтэд сурталчилан таниулах тус өдөрлөгт төр, хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага оролцож, дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
• Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны сурталчилгаа
• Нээлттэй ажлын байр
• Номын худалдаа
• Урлагийн тоглолт
• Төрийн нэг цонхны үйлчилгээ
• Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ
• Хүүхэд, залуучуудад зориулан хөгжөөнт уралдаан, тэмцээн
• Задгай талбайн арга хэмжээ тус тус зохион байгуулагдана.
ЭКО ДҮҮРГИЙН ИРГЭН БҮРИЙГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ӨРГӨНӨӨР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Степпе Арена”-ын гадна талбайд 10:00-19:00.
“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023