Хан-уул дүүрэг шөнийн хяналт шалгалт хийгдэж байна
НОК-ын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэний үйл ажиллагаанд шөнийн шалгалт, хяналт шалгалт хийгдэж байна. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 253 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж 52 зөрчил илрүүлж 24 зөрчил буюу 47 хувийг нь газар дээр арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.