Monday, December 23, 2024
Цагийн үе

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР “UNSEND” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “UNSEND” аяныг эхлүүллээ.

“UNSEND” аяныг Цахим хөгжлийн яам, Монгол банк, Монголын банкны холбоодтой хамтран энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд “Бүү шилжүүлээрэй” уриа дор хамтран эхлүүлж байна.

Аяны нээлт өнөөдөр /2022.11.14/ Монгол банканд зохион байгуулагдаж, нээлтэд Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван, Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй болон албаны хүмүүс оролцлоо.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар 10.300 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 32,8 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 88,2 хувь буюу 8056 гэмт хэрэг нь цахим орчин ашиглан үйлдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *