ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ

Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж, 4 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Тус хурлаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хийгдэх 3 цэцэрлэг, 2 хорооны цогцолборын зураг төсөл, 12 дугаар хорооны “Жишиг Өрхийн эрүүл мэндийн төв”- ийг хүлээж авах ажлын явц, орчны аюулгүй байдлын стандартыг хангах ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, шийдвэрлэн үүрэг чиглэл өгч ажиллав. Мөн засаг даргын зөвлөлийн 10 дахь удаагийн хуралдаан юм