Monday, December 23, 2024
Шинэ мэдээ

“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ” НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦОМ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЯЛУУЛАХ АЯНЫ ХҮРЭЭНД ДОТООД АУДИТЫН АЛБАНААС ТУС АЯНД НЭГДЭЖ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяныг дүүргийн хэмжээнд эхлүүлсэн. Тус аяны цомыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хүлээн авлаа.

Дотоод аудитын албанаас ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд албаны биеийн тамир, спортын хамтлагийн төлөвлөгөөний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгууллагын аварга шалгаруулах  дартсын тэмцээнийг Дотоод аудитын эрсдэлийн удирдлагын баг, Санхүүгийн хяналт шалгалтын багуудын дунд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тус тэмцээнд СХШУАБ ахлах Дотоод аудитор Б.Амарбаягалан тэргүүн байр, СХШУБ дотоод аудитор Э.Цэцэгээ дэд байр, СХШУБ ахлах аудитор  Ү.Шинэтөр гутгаар байрыг тус тус эзэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *