Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль зохион байгуулагдлаа /2022.03.24/
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хүрээнд жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль хийж, бэлэн байдлыг хангаж ажилладаг. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль энэ өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.
Тус дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, дүүргийн хэмжээнд суурилуулсан, төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм. Уг дадлага сургуулилтад Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо